Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгуулагуудын жагсаалт

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, ирээдүйн мэргэжлээ сонгон, амьдралын чухал алхмаа хийх гэж буй төгсөх ангийн сурагчдадаа зориулан Магадлан итгэмжлэгдсэн Дээд боловсролын сургалтын байгууллагуудыг танилцуулж байна. Бид магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго, үнэт зүйл, их, дээд сургуулийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд болон вебсайт, холбоо барих утасны дугаар, фэйсбүүк хаяг, и-мэйл хаяг зэрэг мэдээллүүдийг хүргэж байна. Та магадлан итгэмжлэгдсэн сургууль болон хөтөлбөрөөс сонгон суралцсанаар өөрөө, өөрийгөө хөгжүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, эрдмийн зэрэг хүлээн зөвшөөрүүлэх, дүйцүүлэх боломжтой юм. Сурагч дүү нартаа шалгалтаа амжилттай өгч, хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ суралцахыг хүсэн ерөөе.