“Магадлан итгэмжлэлд мэргэжлийн зөвлөлийн оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулж байна.




Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албанаас хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн талаар мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн туршлагыг судлах, мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд орчин үеийн болон олон улсын чиг хандлагыг тусгах чиглэлээр санал бодлоо солилцох зорилгоор “Магадлан итгэмжлэлд мэргэжлийн зөвлөлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Энэ өдрийн хэлэлцүүлэгт Хөдөө аж ахуй, Эрх зүй, Үйлчилгээ, Урлаг, хүмүүнлэгийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийн гишүүд оролцож магадлан итгэмжлэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг улам чанаржуулахад өөрсдийн санал бодлыг илэрхийллээ.