“Магадлан итгэмжлэл ба боловсролын чанарын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 11 сарын 18-нд болно

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 15 жилийн ойг тохиолдуулан БШУЯ, БМИҮЗ, ADB (Азийн хөгжлийн банк)-ны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хамтран эрдэмтэд, их дээд сургуулийн удирдлагууд, энэ салбарын судлаач, багш нарын дунд “Магадлан итгэмжлэл ба боловсролын чанарын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна. Эрдэм шинжилгээ, баярын хурал 2013 оны 11 дүгээр сарын 18-нд “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд (5 давхар) зохион байгуулагдана.

ИЛТГЭЛИЙН НЭР

ИЛТГЭГЧ

Олон улсын магадлан итгэмжлэлийн хөгжлийн хандлага

АХБ-ны зөвлөх Сузанна Караханян
АХБ-ны зөвлөх Р.Бат-эрдэнэ

Олон улсын магадлан итгэмжлэл: USA, ACBSP

СЭЗДС-ийн дэд захирал Д.Гэрэлмаа

Олон улсын магадлан итгэмжлэлийн туршлага, сургамж: USA, ACBSP

МУИС-ийн ЭЗС-ийн Сургалтын албаны дарга Ц.Болормаа

Инженерийн сургалтын хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл: Germany, ASIIN

ШУТИС-ийн ЭХИС-ийн сургуулийн тэргүүлэх профессор Б.Сэргэлэн

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон сургалтын хөтөлбөрийн чанарын хөгжлийн зарим асуудал

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгч Ж.Юра

Сургалтын хөтөлбөрийн чанарын хөгжил- CDIO

ШУТИС-ийн ҮТДС-ийн профессор Т.Амаржаргалан

Сургалтын хөтөлбөрийн чанарын хөгжлийн асуудалд

МУИС-ийн багш, дэд профессор Ж.Даваа

Боловсролын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэх асуудлууд

БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг