​"Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба "Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны тулгамдсан асуудлууд"-ыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын хэлтсийн хамт олонд нэгдсэн байдлаар танилцуулж, хэлэлцүүллээ. Уг хэлэлцүүлэгт БСШУСЯамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, мэргэжилтэн Х.Батсайхан, Т.Сарантуяа, Г.Батнэмэх нар оролцлоо. Хэлэлцүүлэг 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр БСШУСЯ-ны 111 тоот хурлын танхимд болов.

Хэлэлцүүлгээр: БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм, журамд оруулах санал”, ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг ASIIN байгууллагаас ирүүлсэн санал: “ДБСБ-ын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг сайжруулсан нь”, мэргэжилтэн Ц.Батбаяр, Э.Саруул ASIIN байгууллагаас ирүүлсэн санал: “Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам”, мэргэжилтэн Б.Батдэлгэр ASIIN байгууллагаас ирүүлсэн санал: “Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл” , мэргэжилтэн Б.Мядагмаа ASIIN байгууллагаас ирүүлсэн санал: “Дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтүүдийн харьцуулалт” сэдвээр тус тус төсөл хэлэлцүүллээ.

Уулзалтын үр дүнд талууд ASIIN (e.V)-аас ирүүлсэн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын төсөлтэй танилцан нэгдсэн ойлголтонд хүрч, хуульд оруулах саналаа холбогдох яамдуудад яаралтай танилцуулж санал авахаар тогтлоо.