Монголын Үндэсний Мэргэшлийн Хүрээ



Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн дэд захирал Н. Эрдэнэхүүг БМИҮЗ-ийн ажлын албанд урьж хэлэлцүүлэг хийв. Доктор Эрдэнэхүү Мэргэшлийн үндэсний хүрээг боловсруулж, хөгжүүлж буй улс орнууд, бүс нутгийн туршлага, харьцуулсан сургалтын үр дүн, Монгол Улсын хувьд энэ чиглэлээр хийсэн ажлуудыг нэгтгэн дүгнэж, ажлын хэсгийн боловсруулсан төслийг танилцууллаа. Мэргэшлийн үндэсний хүрээ нь чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлтэй нягт уялдаатай учраас ажлын албаны мэргэжилтнүүд олон асуудлыг хөндөж идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ