МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛИЙН "МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ" ХӨТӨЛБӨР 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЖ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн "МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ" хөтөлбөр 2023.01.15 хүртэл 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцсон Зохицуулагч, Менежер, Шинжээч, Оюутан шинжээч, Мэргэжлийн зөвлөл, Дээд боловсролын комисс, тус сургуулийн хөтөлбөрийн багийн хамт олон болон удирдлага, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.