“Монгол улс дахь дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоо” сэдэвт хурлыг 2014 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулна.

   Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-нд хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчэлийн төсөл”-ийн хүрээнд магадлан итгэмжлэлийн олон улсын зөвлөх,  Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын агентлагуудын олон улсын сүлжээ /INQAAHE/-ний дэд ерөнхийлөгч Сузанна Караханян, Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөх Р.Бат-Эрдэнэ нар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй хамтран дээд боловсролын чанарыг сайжруулан шинэ шатанд гаргахаар ажиллаж байгаа билээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Монгол улс дахь дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоо” сэдэвт хурлыг 2014 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр Чингис  зочид буудалд зохион байгуулна.

Тус хурлын гол зорилго нь дээд боловсролын байгууллагуудын бүх оролцогч талуудтай Монгол улсын дээд боловсролын хөгжлийн тулгамдаж буй асуудал, стратегийн бодлого, чанарын баталгаажуулал зэрэг асуудлыг хамран хэлэлцэх бөгөөд оролцогч талуудын санал бодлыг сонсон цаашдын чиг хандлагаа тодорхойлох юм.

Хурлын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл 70109391 утсаар холбоо барина уу. 

                                                           Хурлын хөтөлбөр

Эхлэх цаг

Дуусах цаг

Сэдэв

        Илтгэгчид

9:30

9:45

Нээлтийн үг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр

9:45

10:00

Нээлтийн үг

АХБ-ний Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Роберт Шоелхаммер 

10:00

11:00

МУ-ын дээд боловсролын хөтөлбөрийн шинэ ангилал

БШУЯ-ны СБТГ-ын дарга “Бакалаврын хөтөлбөрийн шинэчлэл” Б.Насанбаяр

11:00

11:30

Асуулт, хариулт

 

11:30

11:45

Цайны завсарлага

 

11:45

12:00

Монгол улс дахь чанарын баталгаажууллын асуудлууд ба хүлээгдэж буй өөрчлөлт, шинэчлэл

БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан

12:00

12:45

Гадаад чанарын баталгаажуулал:

Сургагч багш С.Караханянь,

Р.Бат-Эрдэнэ, 

12:45

13:00

Асуулт, хариулт

Сургагч багш С.Караханянь,

Р.Бат-Эрдэнэ, 

13:00

14:00

Үдийн хоол

 

14:00

14:50

Дээд боловсролын байгууллагын дотоод чанарын баталгаажуулал

Сургагч багш С.Караханянь,

Р.Бат-Эрдэнэ, 

14:50

15:10

Асуулт, хариулт

 

15:10

15:30

СЭЗДС-ийн жишээ (олон улсын магадлан итгэмжлэл)

СЭЗДС-ийн дэд захирал Д.Батжаргал

15:30

15:50

ШУТИС-ийн ЭХИС-ийн  бодит жишээ (олон улсын магадлан итгэмжлэл)

ЭХИС-ийн тэргүүлэх профессор Б.Сэргэлэн

15:50

16:10

Цайны завсарлага

 

16:10

16:40

Үнэлгээний процесс, шалгуур үзүүлэлт, чиг хандлагыг сайжруулах зөвлөмж 

Сургагч багш С.Караханянь,

Р.Бат-Эрдэнэ, 

16:40

17:00

Дүгнэлт хэлэлцүүлэг

Сургагч багш С.Караханянь,

Р.Бат-Эрдэнэ, 

17:00

17:10

Хаалтын үг

БМИҮЗ-ийн дэд дарга Х.Батсайхан