“Мэдээллийн болон дижитал технологид суурилсан сургалтын загвар” цахим сургалт 2021 оны 8-р сарын 2-6-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Технологи нь өнөө үед суралцахуйн нэг хэсэг болсон төдийгүй хамт олны багийн сэтгэлгээг хөгжүүлдэг байна. Харин багш нар багшлахуйн арга барилдаа мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд тулгардаг олон бэрхшээлийн хамгийн том нь тус технологийг ашиглах мэдлэг, ур чадвар дутагдах явдал юм.

Colombo Plan Staff техникийн коллежоос явуулж буй уг цахим сургалт нь дэлхийн өнцөг булан бүрт буй мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн салбарынханд онцгойлон зориулагдсан хөтөлбөр, агуулгатай.

Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид дараах чадваруудыг эзэмшсэн байна. Үүнд:

  • Өргөн хэрэглэгддэг дизайны онол, зарчмуудыг таньж тайлбарлах;
  • Цахим суралцахуйн нөөц материал боловсруулалтад ашиглагдах ADDIE, TPACK, SAMR дизайнуудыг таньж мэдэх;
  • Компьютерын технологи ашиглан сургалтын материал яаж бэлтгэх талаар зааварчлах;
  • Үүнд шаардлагатай хэрэгслүүдийн талаар ойлголттой болох.

Гол сэдвүүд:

  • Цахим суралцахуйн агуулга, нөөц
  • Шаардлагатай хэрэгслүүд
  • ADDIE, TPACK, SAMR загварууд цахим суралцахуйн нөөц болох нь
  • 21-р зууны ур чадварууд

Хөтөлбөрт оролцоход шаардагдах бэлтгэл:

  • Хамгийн багадаа 2Mbps хурдтай интернет
  • Микрофон, чихэвчтэй ширээний/зөөврийн компьютер эсвэл гар утас
  • Google Chrome хөтөч эсвэл HTML5-тай хөтөч
  • Zoom Meeting аппликэйшн

Бүртгэл:

Сургалтын төлбөр: $150

Бүртгэлийн хуудас болон дэлгэрэнгүйг: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc831QEWSxeBDLsqiviQJ2-0CYKus5RbFF8EvJQ6MA4yzyDkQ/viewform