МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ-МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ 2011 он

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй хамтран энэхүү товхимолыг 2011 онд эмхэтгэн гаргасан.

Энэхүү номонд Магадлан итгэмжлэлийн ач холбогдлыг тусгаж өгсөн бөгөөд Ази номхон далайн бүсийн магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны чиглэл багтсан төдийгүй мэргэжлийн боловсролын сургалтын агуулга, стандартыг төгөлдөржүүлэх, технологи шилжүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэж ирсэн олон жилийн туршлага,мэдлэгийн нөөцөөс суралцах талаар дэлгэрэнгүй оруулж өгсөн болно.

Тус номтой холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу. Энэхүү ном нь 113 хуудастай. Үнэ: 5000 төг