Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, үнэлгээний аргачлалд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн гишүүд хуралдлаа



Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, үнэлгээний аргачлалд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн гишүүд хуралдлаа. Хурлаар “Мэргэжлийн боловсрол, сургалтын  бодлогын баримт бичиг, үйл ажиллагаа”, “Боловсролын хөтөлбөрийн чанарын баталгаажилтын тогтолцоо”, “Мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрийн шалгуур, шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага” зэрэг сэдэвт илтгэлүүдийг хэлэлцэж, гишүүд санал бодлоо солилцлоо.