МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛҮҮДИЙН ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэргэдэх Байгалийн ухаан, математик статистик, Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлүүдийн хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Эдгээр мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар нийтдээ 9 сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх эсэх асуудлыг хэлэлцэн, шинжээчдийн тайланг үндэслэн шийдвэр гаргажээ.

Хуралд мэргэжлийн зөвлөлийн дарга гишүүдээс гадна Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Ж.Ариунболд, ажлын албаны мэргэжилтнүүд оролцож БМИҮЗ-ийн цаашдийн хөгжлийн зорилт, хийгдэх ажлуудыг танилцуулан, Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны журмын талаар мэдээлэл өглөө.