НҮБ-75 хэлэлцүүлэгт Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн төлөөлөл хамрагдлаа



Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 75 жилийн ойн 2020 онд тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “НҮБ-75” хэмээх санаачилгыг эхлүүлсэн бөгөөд энэ нь “Хүсэж буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” гэсэн уриан дор дэлхийн ирээдүйн талаар олон улсын түвшинд өрнөж буй хамгийн том бөгөөд өргөн хүрээний яриа хэлэлцүүлэг юм. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн төлөөлөл тус хэлэлцүүлэгт оролцож дэлхий дахинд тулгамдаж буй асуудал болон ирэх НҮБ 25 жилд юуг хийх хэрэгтэй талаар санал бодлоо солилцлоо.  Мөн та ч гэсэн дараах холбоосоор орж НҮБ 25 санал асуулгад оролцон өөрийн дуу хоолойгоо хүргээрэй.

ХҮСЭЖ БУЙ ИРЭЭДҮЙГЭЭ ХАМТДАА БҮТЭЭЕ!

https://un75.online/?lang=mon