​"ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ СЕМИНАР БОЛЛОО

Багш, инженер бэлтгэх чиглэлийн сургуулиудын хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд хамруулахад дэмжлэг үзүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны зорилтын хүрээнд мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг системийн шаардлага хэрэгцээнд нийцүүлэн тохируулж нэвтрүүлэх, олон улсын нийтлэг практикт нэгдэх тухай Дээд боловсролын шинэчлэлийн төслийн зөвлөхүүдийн зөвлөмжийн дагуу Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тавигдах шалгуурын үзүүлэлтийг танилцуулах сургалт семинарыг БСШУЯ, Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл төсөл", Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./,), Шинжлэх ухаан, технологийн их сургууль хамтран 2015 оны 1 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд зохион байгууллаа.

Тус семинарт БСШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл болон магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Сургалт, семинарыг нээж БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр үг хэллээ.


Сургалтын эхний өдөр ASIIN-ын гүйцэтгэх захирал Iring Wasse “Монголд яагаад олон улсын магадлан итгэмжлэл хэрэгтэй вэ? Их сургуулийн хөтөлбөр болон хичээлүүдэд ASIIN болон түүний салбар байгууллагуудын зүгээс хийх олон улсын магадлан итгэмжлэл, гэрчилгээ болон үнэлгээ – Монголын дээд боловсролын байгууллага болон тэдний төгсөгчдийг олон улсад мэдэх, олон улсад гарч ажиллах боломж" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол ASIIN-ы олон улсын оффисын дарга Jana Mohren “ASIIN-ын магадлан итгэмжлэх процедур – магадлан итгэмжлэлийн процесс" сэдвээр, ASIIN-ы гүйцэтгэх захирал Dr. Iring Wasser -ASIIN-ын магадлан итгэмжлэх процедур – танилцаж, багцаалсан дүгнэлт", ASIIN-ы олон улсын оффисын дарга Jana Mohren “Өөрийн үнэлгээний тайлан болон хөндлөнгийн экспертүүдэд зориулсан ASIIN-ы магадлан итгэмжлэх үндсэн шалгуур“ сэдвээр, EQANIE-ы ерөнхийлөгч, Берлиний TU-ын дэд ерөнхийлөгч Hans-Ulrich Heiss “Пан Европын чанарын үнэлгээ хийх ASIIN-ы сүлжээ – Монголын дээд боловсролын байгууллагууд хэрхэн ашигтай ажиллах вэ? Мэдээлэл – Компьютерийн шинжлэх ухааны зэрэг олгох хөтөлбөрт ASIIN-ы зүгээс хийх Европын магадлан итгэмжлэл" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэн оролцогчдын асуултанд хариуллаа.

Сургалтын 2 дахь өдөр ASIIN-ы гүйцэтгэх захирал Dr. Iring Wasser “Олон улсын магадлан итгэмжлэлийн ерөнхий төлөв" сэдвээр, ASIIN-ы олон улсын оффисын дарга Jana Mohren “EUR-ACE – Инженерийн зэрэг олгох хөтөлбөрүүдэд олгодог Европын тэмдэгтийн шаардлагууд" сэдвээр, EQANIE-ы ерөнхийлөгч, Берлиний TU-ын дэд ерөнхийлөгч Hans-Ulrich Heiss “Берлиний TU дээр явагддаг магадлан итгэмжлэл – ирүүлсэн хүсэлт болон туршлага " сэдвээр, ASIIN-ы олон улсын оффисын дарга Jana Mohren “Европын дээд боловсролын салбарт байдаг шалгарсан практик – ECTS болон түүний оюутнуудад үзүүлэх нөлөө " сэдвээр, ASIIN-ы гүйцэтгэх захирал Dr. Iring Wasser “Европын дээд боловсролын салбарт байдаг шалгарсан практик – Сургалтын үр дүн – түүний модулийн агуулга болон дипломын хавсралтанд тусгагдсан байдал “ сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэн оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.

Европын дээд боловсролын магадлан итгэмжлэлийн ASIIN, EUR-ACE байгууллагууд нь зөвхөн Европын төдийгүй Ази, Африк, Америк тивийн их сургуулиудын дээд боловсролын зэрэг олгох сургалтын 2000 гаруй хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлэл хийсэн.

Германы Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг /ASIIN e.V./-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.asiin-ev.de/pages/de/asiin-e.-v.php холбоосоор үзнэ үү.

Энэхүү сургалт семинарт хэлэлцэгдсэн илтгэлүүдийг http://accmon.mn/сургалт гэсэн холбоосоор орж сонирхоно уу.