Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт

Америкийн Нэгдсэн Улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP -Accreditation council for business schools and programs)-өөс 2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд “Магадлан итгэмжлэлийн олон улсын шинжээчээр ажиллах эрх”-ийн сургалтыг Улаанбаатар хотноо Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.

Сургалтад хамрагдах хүмүүс дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:

  • БМИҮЗ-ийн шинжээчээр ажиллаж байсан
  • ACBSP-ээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрт ажиллаж байгаа
  • Англи хэлний мэдлэг, ур чадвартай
  • Цаашид үндэсний болон олон улсын шинжээчээр ажиллах сонирхолтой