Рояаль олон улсын дээд сургууль "Олон улсын харилцаа" бакалаврын хөтөлбөрөө урьдчилсан магадлан итгэмжлэлээр магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ гардан авлаа

Рояаль олон улсын дээд сургуулийн "ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА" бакалаврын хөтөлбөр урьдчилсан магадлан итгэмжлэлээр 2019.01.15 хүртэл 1 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдлээ. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцсон Зохицуулагч, Менежер, Шинжээч, Оюутан шинжээч, Мэргэжлийн зөвлөл, Дээд боловсролын комисс, тус сургуулийн хөтөлбөрийн багийн хамт олон болон удирдлага, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.