Судалгааны үр дүнтэй танилцана уу.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

“ШИНЖЭЭЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ” СУРГАЛТЫН САНАЛ АСУУЛГЫН ДҮН

2020.12.05

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албанаас хоёр дахь удаагийн шинжээчийг чадавхжуулах сургалтыг 2020 оны 12-р сарын 03-ны өдөр онлайнаар зохион байгууллаа. Уг сургалтад /Боловсрол; Урлаг, хүмүүнлэг; Бизнес, удирдлага; Мэдээлэл харилцаа холбооны технологи; Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэлзүй; Эрүүл мэнд чиглэлээр хөтөлбөрт үнэлгээ хийх шинжээчид  хамрагдлаа.

Сургалтад 85 оролцогч хамрагдсанаас ажлын албаны 18 мэргэжилтэн, шинжээчид хамрагдаж,  А зэрэглэлийн сертификаттай 1, В зэрэглэлийн сертификаттай 5, С-зэрэглэлийн сертификаттай -7 шинжээчийн сертификатыг дахин баталгаажуулж, С-зэрэглэлийн сертификатыг нэмж 54 шинжээчдэд олголоо.  

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчээр ажиллаж байсан болон эрх авсан шинжээчдээс сургалтын талаарх үйл ажиллагааг үнэлж, дараагийн сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор санал асуулга авч үр дүнг нэгтгэлээ.

    Санал асуулга нь нийт 15 ерөнхий  асуулттай  ба сонгох хариулттай,  1-5 онооны шкалаар дүгнэх хариулттай, сургалтын хэрэгцээ болон давуу  сул талын нөхцлүүдийг сонгох хувилбартайгаас гадна нээлттэй хариулах боломжтой байсан болно.

  1. Судалгаанд орлцогсдын насны байдлаар нь авч үзвэл: Нийт сургалтад хамрагдсан шинжээчдийн 30 хүртэлх насны оролцогчид байхгүй, 75,3% нь 41-ээс дээш насны хүмүүс орсон байгаагаас харахад 20-30  жил ажилласан ажлын дадлага туршлагатй хүмүүс байна. 63% нь эмэгтэй 37% нь эрэгтэй байлаа.
  2. Шинжээчид нэр дэвшигчдийн 67,1% нь их дээд сургуулиас,  9,6% нь төрийн бус байгууллагаас, 6,9% нь ажил олгогчдоос, 16,4% нь төрийн байгууллагаас шинжээчийн сургалтад хамрагдан батламжаа гардан авлаа. 
  3. Сургалтад хамрагдаж байгаа байдлаар авч үзвэл оролцогсдын 54,8% анх, 38,4% нь 2-4 удаа, 6,8% нь 4-өөс дээш удаа хамрагдаж байгаа шинжээчид оролцлоо.
  4. Магадлан итгэмжлэлийн талаарх туршлагын талаарх  байдлыг дүгнэвэл:

Сургалтад 27,4% өөрийн үнэлгээний багт ажиллаж байгаагүй, 50,7% нь шинжээчээр ажиллаж байгаагүй, 67,1% нь мэргэжлийн зөвөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй шинжээчид оролцсон байгаагаас харахад цаашид шинжээчээр ажиллаж туршлагажих хүсэлтэй оролцогчид байна.

Өөрийн үнэлгээний багт ажилласан:

 Шинжээчээр ажилласан:

 Мэргэжлийн зөвлөлийн гишүүнээр ажилласан:

  1. Шинжээчид шинээр нэр дэвших талаар мэдээллийг хүлээн авсан байдлаар нь авч үзвэл:  БМИҮЗ-ийн Ажлын албанаас зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлгээс 28,8% нь, БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд болон Мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүдээс 46,6% нь мэдээллийг авсан байна.
  1. Та магадлан итгэмжлэлийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хангалттай авч чаддаг уу? гэсэн асуултад 54,8% нь үргэлж, 43,8% нь заримдаа, 1,4% нь огт аваагүй гэж хариулсан байна.
  1. Та энэхүү  уулзалт, хэлэлцүүлгээс чухал хэрэгтэй мэдээлэл болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг болох шинэ мэдээлэл авч чадсан уу? гэсэн асуултад 100% маш сайн, сайн гэж хариулсан байна.  
  1. 8. Та уулзалт, хэлэлцүүлгийн ач холбогдлыг хэрхэн үнэлэх вэ? гэсэн асуултад оролцогчдын сэтгэл ханамж маш сайн, сайн гэж нийт оролцогчдын 98% хариулсан байна.
  1. Хэрвээ дахин уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулбал та ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ? гэсэн асуултад дараах хариултуудыг өгсөн байна. Үүнд:
  • Гадаадын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрт тавигдах шаардлага, үнэлэх аргачлалын талаар
  • Дадлага ажил, тайланд дүн шинжилгээ хийх, алдаа оноон дээрээ суралцах, кэйс дээр ажиллах
  • Сайн болон нэг хөтөлбөрийн жишээг үзэх, тайлан бичих заавар загвартай танилцах
  • Шинжээчийн ажил, үүрэг, дүгнэлт гаргах асуудлыг илүү нарийвчлалтайгаар ярилцаж тайлбарлах
  • Дизайн, урлагийн хөтөлбөрүүдийн онцлог. Мөн санхүүгийн үнэлгээг гаргах талаар
  • Магадлан итгэмжлэлийн олон улсын шалгуур шаардлагын чиг хандлага, жил бүрийн өөрчлөлтөөр
  • Хөтөлбөрийн үр дүнтэй хөгжүүлж буй туршлагуудаас, шилдэг шинжээчийн туршлага

Сургалтын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх явцад учирсан бэрхшээлийн талаар. PISA-д тэргүүлэгч орнуудын магадлан итгэмжлэлийн туршлага, ажил олгогч нараас гаргасан санал, дүгнэлт, оюутны санал дүгнэлт, олон улсын их дээд сургуулиудын хэв шинж, магадлан итгэмжлэгдсэн байдал, гадны болон дотоодын их дээд сургуулийн чанарын харьцуулалт,

  • Суралцахуйн зорилтот үр дүн PDC чиглэл

Харилцаа холбоо инженерчлэлийн чиглэлээр олон улсын шинжээч болох талаар мэдээлэл авах

Шинжээчийн зөвлөмж, гарын авлага дээр байдаг нийтлэг мэдээлэлээс илүү практик дээр тулгарч байдаг бодит бэрхшээлүүдийг жишээ болгон тайлбарлах

  • Үйлдвэрлэл, ААН-н магадлан итгэмжлэлийн талаар
  • ОУ-ын шинжээч буюу зөвлөх менторт хэрхэн өөрийгөө бэлтгэх талаар
  • ӨҮТ-нд үнэлгээ өгөх асуудлыг дэлгэрэнгүй хэлбэрээр мэдээлэл авах, шинжээчийн дүгнэлт гаргах талаар
  • Чанарын баталгаажуулалт, урьдчилсан магадлан итгэмжлэл
  • Процессыг болон түүнд оррлцогч талуудын үүргийг маш дэлгэрэнгүй зураглал дээр тайлбарлуулах
  • Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын шинэчлэл
  • Ахисан түвшний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн олон улсын туршлага
  • Дараа дараагийн шаталсан сургалтанд хамрагдаж, тасралтгүй суралцах
  • Олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагын шалгуур шаардлагууд юу юу байдаг тухай,
  • Чанарын үнэлгээний чиглэлээр,  үнэлгээний тайлан бичих арга зүй
  • Оролцогч талуудын сэтгэл ханамжийг үнэлэх арга зүй
  • Олон Улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн сайн туршлага
  • Өөрийн үнэлгээний тайланг шүүн тунгаах тал дээр анхаарах зүйлийг тодруулах

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн талаар илүү дэлгэрүүлэн судлах, мэдээлэл авах хэрэгцээ байна. Агуулга төрөлжүүлэн шинжээч нартаа хүргэвэл сайн байна.

  • Шинжээчийн дүгнэлтийг бичих талаар илүү дэлгэрэнгүй авах
  • Шинжээчээр ажиллах гишүүдэд цахим хэлбэрээр мэдээлэл өгч сургалт зохион байгуулах
  • Сургалтуудыг сайн явуулах, шинжээчдийг чадавхжуулах, шинжээчдийг хөгжүүлэх
  • Мэргэжлийн зөвлөл үнэн бодитойгоор мэдээллээ хүргүүлэх шаардлагай
  • Багш эрдэмтэн судлаачийн оролцоо хүртээмжийг  нэмэгдүүлэх
  • Мэргэжлийн хөндлөнгийн байгууллагуудаас өндөр мэргэжлийн хүнийг шинжээчээр оролцуулах.
  • Мэргэжлийн зөвлөлд докторуудыг заавал оруулахаас гадна бүрэлдэхүүнд монгол улсын зөвлөх инженерүүдийг оруулбал тухайн салбарын тухай ажлын туршлагатай мэдлэг арвинтай байна.
  • Магадлан итгэмжлэлийн ахисан түвшинг хэрхэн тооцох талаар
  • Зөвлөмж тусгасан гарын авлагуудын шинэчлэл
  • Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн шалгаруулалт хангалтгүй, тодорхойгүй, одоо байгаа гишүүдийн мэдлэг, ур чадварт эргэлзэж байна
  • Салбарын мэргэжилтэн оролцуулах, багийг сайн бүрдүүлэх
  • Гишүүдийн идэвх оролцоог сайжруулах, оролцоо муутай зарим гишүүдийг шинэчлэх
  • Шинжээч нарыг чадавхжуулж сургалтыг үе шаттайгаар хийж байх
  • Мэргэжлийн зөвлөлөөс тодорхой үйл ажиллагаа явуулах
  • Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд тусгайлсан сургалт судалгаа танилцуулах
  • Зайн уулзалтуудыг тодорхой хугацаатай зохион байгуулж байвал зүгээр байх
  • Өөрийн үнэлгээний тайлан бичихэд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Үнэлгээний шалгуурыг сигментлэж боловсруулах
  • Хөтөлбөрийн шижээчийн бүрэлдэхүүнд боловсрол судлалын чиглэлийн мэргэжилтэн оролцуулж байх
  • Мэргэжлийн зөвлөлд сонгон оруулж буй гишүүдийн сонгон шалгаруулалтыг сайжруулах, мэргэжлийг маш сайн харгалзан үзэх
  • Байгууллагын магдлан итгэмжлэл дээр бичиг баримтаас гадна санамсаргүй түүврийн аргаад багш оюутнуудтай нүүр тулан уулзаж ярилцахад ач холбогдол өгөх, хөтөлбөрийн магдлан итгэмжлэл дээр ажил олгогч төгсөгчийн сэтгэл ханамж чухал байх тал дээр анхаарах
  • Мэргэжлийн зөвлөлд зөвхөн цол зэргээр шалгуур тавих нь учир дутагдалтай, ажлын туршлага, чадварыг харгалздаг байх
  • Байнга тасралтгүй мэдээлэл сургалтаар хангах, бие даан судлах материал өгөх, эргэх холбоо тогтоох
  • Шинжээчдийг тасралтгүй сайжруулахад анхаарах, дүгнэлт бичих гаргах хугацааг тухайн сургалтын байгууллага дээр ажиллах хугацааг нэмэгдүүлэх.
  1. Магадлан итгэмжлэлд шинжээчийн үр нөлөөг сайжруулахын тулд анхаарах асуудлыг бичнэ үү? гэсэн асуултад дараах хариултуудыг өгсөн байна. Үүнд:
  1. Та магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд цаашид ямар хэлбэрээр оролцох, оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх хүсэлтэй байна вэ? гэсэн асуултад дараах хариултуудыг өгсөн байна. Үүнд:
  • Шинжээчээр ажилласан гишүүдийн туршлага солилцох хэлэлцүүлэг зохион байгуулж ур чадвараа нэмэгдүүлэх
  • Шинжээчээр оролцох, олон улсын сургалтад хамрагдах, олон улсын шинжээчээр ажиллах
  • Сургалтуудад суух, шинжээч болох
  • Сургалтуудад үе шаттай оролцох, шинжээч хүнд тавигдах шаардлагад нийцэж ажил үүргээ гүйцэтгэх, өсөн дэвжих
  • Шинжээчээр мэргэжлийн дагуу оролцох
  • Мэргэшсэн шинжээч болохын тулд одоо ажиллаж байгаа хамт олонтой нягт хамтран ажиллах
  • Хэлэлцүүлэг зохион байгуулах, уншиж судлах гарын авлага, номын хүртээмжийг нэмэгдүүлбэл энэ талын мэдээллээс илүү суралцах,
  • Цаашид байнга суралцаж, шаардлагатай үед шинжээчээр оролцох
  • Үйл ажиллагаанд нь байнга идэвхтэй оролцох
  • Оролцоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байдаг
  • Өөрийн шинжээчийн ур чадвараа улам дээшлүүлэх
  • Зөвлөх болон шинжээчээр ажиллах
  • Шинжээч нарыг сургалт тогтмол хамруулж чадавхжуулах
  • Олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагатай уялдуулан, сайжруулах
  • Шинжээчээр олон удаа ажиллаж туршлага хуримтлуулах хамтран ажиллах
  • Шинжээчээр ажиллах шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх,
  • Тусгай шалгуур боловсруулах үйл ажиллагаанд оролцох
  • Мэргэжлийн зөвлөлд оролцох шинжээчээр ажиллах
  • Онлайн болон танхимын хэлбэрээр, мөн ажлын байран дэрээ хөгжих байдлаар хамтран ажиллах
  • Шинжээчээр ажиллах, өөрийгөө сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалт дээр өгөх үнэлгээ, дүгнэлт хийх чадвараа сайжруулж оролцож ажиллах
  1. Сургалтын сул тал болон анхаарах асуудалд дараах хариултуудыг хэлсэн байна. Үүнд:

14. Сургалтын зохион байгуулалт давуу тал дээр зохион байгуулалт сайн байсан гэж нийт оролцогчдын 70,7%, мэдээлийн чанар сайн байсан гэж 58,6%, сургагч багшийн чадвар сайн байсан гэж 58,6% , удирдлагын мэдээлэл сайн байсан гэж 36,2% нь хариулсан байна.

15. Сургалтын сэдэв тус бүр дээрх сэтгэл ханамжийн түвшин маш сайн, сайн гэсэн боломжийн үнэлгээ авсан байна.



Энэхүү сургалт нь хөл хорионы үед цахимаар өөрийгөө хөгжүүлсэн, цаг үеэ олсон эргэх холбоог сануулсан, шинэлэг мэдээ мэдээллийг практикт нэвтрүүлэх боломжтой, сургалтад сургалт байв.

Цаашид сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж шинжээчийг чадавхижуулах, цагийн зохион байгуулалтыг сайжруулах, сургалтын арга хэлбэрт кейс дээр түлхүү ажиллуулах шаардлагатай байна.