СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ 2010 он

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь дээд боловсролын байгууллагын сургалтын нэгжүүдэс хэрэгжүүлж буй боловсролын зэрэг олгох (мэргэжлийн боловсрол олгох, диплом, бакалавр, магистр, доктор) хөтөлбөрийн чанарын түвшинг хөндлөнгийн этгээд өөрийн тогтоосон шаардлага, шалгуур үзүүлэлтийг баримтлан мэргэжлийн зүгээс хянан магадлаж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.

Тус номыг БМИҮЗ - Азийн хөгжлийн банкны “Боловсрол хөгжил” –ийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2010 онд хэвлэсэн бөгөөд сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн талаарх бүхий л хэрэгцээт мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлан оруулсан болно.

Энэхүү номтой холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу. Энэхүү ном нь 74 хуудастай. Үнэ: 5000 төг