​ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУД СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын алба,Эс Эф Си Эс ХХК-тай хамтран “Тохирлын үнэлгээний олон улсын стандартууд” сэдэвт сургалтыг 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Багшийн хөгжлийн ордоны 402 тоот танхимд зохион байгууллаа.

Сургалтынд БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын гишүүд, Мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлэлийн комиссын гишүүд хамрагдлаа.

Сургалтыг БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Эс Эф Си Эс ХХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга (ЧМТ ISO 9001, БОМТ ISO 14001 Олон улсын тэргүүлэх аудитор)Н.Алгаа ,Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал,тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга (ЧМТ ISO 9001 Олон улсын тэргүүлэх аудитор) Г.Өнөржаргал , Эс Эф Си Эс ХХК-ийн Гүйцэтгэх захирал (ЧМТ ISO 9001, БОМТ ISO 14001 Олон улсын тэргүүлэх аудитор) Л.Тунгалаг, Эс Эф Си Эс ХХК-ийн Стратеги, удирдлагын захирал С.Давааням нар

  • Баталгаажуулалтын олон улсын стандартууд.
  • Менежментийн тогтолцооны баталгаажуулалт MNS ISO/IEC 17021-1:2015
  • Бүтээгдэхүүн (үйлчилгээ)-ий баталгаажуулалт MNS ISO/IEC 17065:2013
  • Ажилтны баталгаажуулалт MNS ISO/IEC 17024:2014 сэдвээр тус тус орлоо.

Илтгэлүүдийн дараа оролцогчид байгууллагын итгэмжлэл, баталгаажууллын талаар сонирхсон асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүллээ.