Төв аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс хөндлөнгийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах шинжээчийн баг ажиллаж байна. Тус үйл ажиллагааг нээж БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал доктор О.Янжмаа оролцож амжилт хүсч баяр хүргэлээ.

