Филиппин улсад төвтэй CPSC байгууллагын дэмжлэгтэйгээр 21-р зууны боловсрол "Edu TECH" сэдэвт үзэсгэлэн, арга хэмжээний 2017 оны 2 дугаар сарын 21-22-ны хооронд SMX Convention Center -т зохион байгуулагдана.


Монгол улс 2005 онд Ази, номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги (CPSC)-ийн гишүүн болсон билээ. Филиппин улсад төвтэй CPSC байгууллагын дэмжлэгтэйгээр 21-р зууны боловсрол "Edu TECH" сэдэвт цуврал болон зохион байгуулагдах үзэсгэлэн, арга хэмжээний анхных нь 2017 оны 2 дугаар сарын 21-22-ны хооронд SMX Convention Center -т зохион байгуулагдана. Энэ арга хэмжээний зорилго нь боловсролын салбарынхан нэгдэж бие биенээсээ суралцах, урам өгөх, санал бодлоо солилцох юм. Тус хурлын хөтөлбөр тодорхой болсон бөгөөд уг арга хэмжээнд Филиппин болон дэлхийн олон орноос боловсролын салбарынхан ирж, нэгдэх болно. Энэхүү арга хэмжээнд CPSC-ийн гишүүн байгууллагын оролцогчид нийт хураамжаас 15 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн та бүртгэлээ 2017 оны 2 дугаар сарын 2-ноос өмнө хийлгэвэл 10 хувийн хөнгөлөлт авах боломжтой. Тус арга хэмжээнд одоогийн байдлаар хэдэн зуун хүн оролцохоор бүртгүүлсэн байна. Та бүртгэл хийлгэх бол ЭНД дарна уу.


EduTECH арга хэмжээний илтгэгчидтэй танилцана уу.

  • Dr Gary Stager, Educator and Author
  • Jose Luis U. Yulo, President, Chamber of Commerce of the Philippine Islands
  • Alfredo E Pascual, President, University of the Philippines System
  • Ronilda M Co, Director IV of the DepEd Disaster Risk Reduction and Management Service (DRRMS), Department for Education
  • Harold Culala, Director, Office of Education Technology, Far Eastern University
  • Dr Rosario O. Lapus, President, Miriam College
  • Prof. Vicente Antonio Vallejo Pijano III, Computer Science and Technology Education, PAASCU
  • Fr. Aristotle C. Dy, President, Xavier School
  • John Naranjo, founder & CEO, Hackademy
  • Agnes Panaligan, HS Vice Principal for Academics, De La Salle Zobel Santiago School
  • Br Raymundo Suplido FSC, President, De La Salle University
  • Dr Catherine Q Castaneda, Vice President for Academic Affairs, Adamson University
  • Jason de Villa, Head of IT, University of Asia and the Pacific
  • Dr Miguel Udtohan, College President, College of Maasin
  • Dr Ramhari Lamichhane, Director General, Colombo Plan Staff College