Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах цахим ёслол болно

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл, Япон Улсын Их Сургуулиудыг Магадлан Итгэмжлэх Холбоо /JUAA/-той хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах цахим ёслол болно.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Улсын Их Сургуулиудыг Магадлан Итгэмжлэх Холбоо /JUAA/-той хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах цахим ёслол 2020 оны 11 дүгээр 13-ны Баасан гарагт 16:00 - 16:30 цагийн хооронд болно.

Япон Улсын Их Сургуулиудыг Магадлан Итгэмжлэх Холбоо /JUAA/ нь 1947 онд байгуулагдсан ба Япон Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын хөгжил болон чанарын баталгаажуулалтыг ханган ажилладаг 73 жилийн туршлагатай байгууллага юм. 2018 оноос дэргэдээ Дээд Боловсролын Чанарын Баталгаажуулалтын Судалгааны Институт /RIQAHE/-ийг нээн ажиллаж байна.

Гэрээнд гарын үсэг зурснаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжих боломж нэмэгдэх юм.

Жич: Санамж бичигт гарын үсэг зурах цахим ёслолд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж, шууд дамжуулалтыг үзэх боломжтой.

https://www.facebook.com/MNCEA