Харвардын их сургууль 2021 онд боловсролын докторын хөтөлбөрт элсэлт авахгүй

Тасралтгүй тархаж буй COVID-19 цар тахлын улмаас төсвийн хязгаарлалтыг харгалзан Харвардын их сургуулийн боловсролын сургууль боловсролын докторын хөтөлбөрийн элсэлтийг 2021 онд зарлахгүй гэж шийдвэрлэжээ.

Харвардын боловсролын сургууль нь докторын хөтөлбөрийн чанарыг хадгалах, одоогийн элссэн оюутнуудад дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулах тул нэг жилийн хугацаанд элсэлтийг түр зогсоолоо. Харин 2022 оны намрын элсэлтийн өргөдлийг 2021 оны 12-р сар хүртэл хүлээн авах юм.

Харвардын боловсролын докторын хөтөлбөрийн суралцагчид нийгмийн шинжлэх ухаан, хүмүүнлэг, урлаг зэрэг олон салбар сургуулийн хичээлд хамрагдаж, боловсролын бодлого, судалгааны чиглэлээр мэргэшдэг.

Тус сургуулийн боловсролын докторын хөтөлбөрийн гарын авлага, шалгуур зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос авна уу.

https://gsas.harvard.edu/programs-of-study/all/education?fbclid=IwAR0UiobLBTomQAafqZ-wt8cCa6ESN9PdxbyDh9UkpVdeznCQNCioQOjYxHg

Эх сурвалж: https://gsas.harvard.edu/