ХБНГУ-д “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтын тайлан

ХБНГУ-ын инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлагийн (ASIIN e.v) үйл ажиллагаатай танилцах, Германы их дээд сургуулиудын үйл ажиллагаа, санхүүжилт, дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцооны талаар судлах, өөрийн үнэлгээний тайлан бэлтгэх талаар суралцах, магадлан итгэмжлэлийн комиссын ажиллах журам, магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын эхний хувилбар дээр санал солилцо зорилготой танилцах уулзалт, сургалт 2016 оны 09 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Сургалтанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Отгонбат, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мядагмаа, Б.Эрдэнэбат, “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн зөвлөх Г.Орхон, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл компьютерийн ухааны тэнхмийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ, багш Б.Сувдаа, О.Отгоннаран, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга О.Болорсайхан, Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын сургалтын албаны эрхлэгч Р.Чанцалдулам нар оролцов.

Оролцогчид 2016 оны 09 дүгээр сарын 26 –ны өдөр ХБНГУ-ын ASIIN e.V.байгууллагын байранд очсоноор сургалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. Сургалтын эхний өдөр ASIIN e.V.байгууллагын гүйцэтгэх захирал ноён Иринг Вассер сургалтаялалын хөтөлбөрийг танилцуулж ASIIN e.V. -ийн талаар товч мэдээлэл өгөв.

1. ASIIN.e.V байгууллагын зорилго, бүтэц, зохион байгуулалт

ASIIN e.V. олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага нь 1999 онд байгуулагдсан. Тус байгууллага нь германы их дээд сургуулийн холбоо болон хэрэглээний шинжлэх ухааны холбоо, ажил олгогчүйлдвэрлэгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг.

ASIIN e.V.нь дөрвөн бүлэг гишүүдээс бүрддэг.

  • Техникийн болон шинжлэх ухааны холбоод болон мэргэжлийн байгууллагууд
  • Худалдааны нийгэмлэг болон нийгмийн нөхөрлөлийн толгой байгууллага
  • Их сургуулиудын зохицуулах бүлэг

4.Хэрэглээний шинжлэх ухааны зохицуулах бүлэг

ASIIN e.V.-ийн зөвлөлийн гишүүнд дээрх дөрвөн төрлийн гишүүдийн төлөөлөл багтдаг байна. Ялангуяа үйлдвэрлэгчдийн холбоо, химийн болон биотехнологийн холбоо, оюутны холбоо зэрэг нарийн мэргэжлийн холбооны гишүүд байснаар хөтөлбөрийг тасралтгүй хөгжүүлэх түүний эрэлт хэрэгцээг илүү тодорхойлоход оролцож чадахуйц төлөөллийг авдаг нь давуу харагдаж байна. Үүний дараагаар ASIIN e.V.-ний хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын талаар танилцуулж харилцан ярилцав.

Олон улсын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур

ASIIN e.V. нь байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийдэг ба шалгуур үзүүлэлт нь ерөнхий болон тусгай гэсэн хоёр төрлийн шалгуур үзүүлэлтээр магадлан итгэмжилдэг байна. ASIIN e.V.- ийн шалгуурууд нь магадлан итгэмжлэлийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдлэг, хөгжилтэй эн зэрэгцэн, тодорхой давтамжтайгаар үргэлж хянагдан, шинэчлэгдэж байдаг. Сургалтын хөтөлбөрийн ерөнхий шалгууруудаас гадна, ASIIN e.V.- ийн техникийн зөвлөлөөс бие даасан шинжлэх ухааны салбар бүрийн хичээлийн онцлогт тохирсон шалгууруудыг /SSC/ тодорхойлон баталсан байдаг.


Зураг 1. ASIIN e.V. байгууллагын төв оффис

Ерөнхий шалгуур нь 6 стандарттай:

  • Сургалтын хөтөлбөр: үзэл санаа, агуулга, хэрэгжүүлэлт
  • Бүтэц, арга зүй, хэрэгжүүлэлт
  • Шалгалт
  • Нөөцүүд
  • Диплом
  • Чанарын менежмент

ASIIN e.V. нь олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг шалгуурт дараах үзүүлэлтүүдийн голлон анхаардаг байна. Үүнд:

  • Европын холбооны болон ASIIN e.V.–ий магадлан итгэмжлэлийн шаардлага шалгуурыг нарийвчлан судлах
  • Сургалтын хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүнг оновчтой,хөдөлмөрийн зах зээлийн судалгаан дээр үндэслэн тодорхойлох
  • Сургалтын үр дүн нь хэмжигдэхүйц тодорхой байх;
  • Тухайн хөтөлбөрийн зорилго болон хүрэх үр дүн нь үндэсний ажил мэргэжлийн нэгдсэн стандартад /NQF/ нийцсэн байх;
  • Хөтөлбөрт оролцогч талуудыг зөв тусган ажилладаг эсэх;
  • Төгсөгчийн загвараа зөв,тодорхойлсон байх;
  • Хичээлийн хамтын төлөвлөгөө нь тодорхой байх;
  • Модулийн гарын авлага
  • Дипломын хавсралтыг /Diploma supplement/ олон улсад болон европын холбооны шаардлагад нийцүүлэн хөрвүүлсэн эсэх

ASIIN e.V.-ий хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн тайлбарлан ярилцаж, шалгуур тус бүр дээр өөрийн үнэлгээний тайлан бичихэд анхаарах зүйлс, гардаг нийтлэг алдаа дутагдлыг нэгтгэн дүгнэж, их, дээд сургуулийн төлөөлөлд сонирхсон асуултын дагуу хариулт өгч тайлбарлан хэлэлцүүлэв. Мөн магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон дотоод чанарын баталгаажуулалтын талаар онолын үндсийг тайлбарлаж PDCA мөчлөгийн талаар санал солилцлоо. Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй холбоотойгоор эн түрүүнд хийх бидэнд шаардлагатай дараах 4 ажлыг санал болгосон: 1) үндэсний ажил мэргэжлийн нэгдсэн стандартыг /NQF/ хөтөлбөрийн зорьж буй үр дүнд тусгадаг болох; 2) Eвропын чанарын баталгаажууллын шалгуур, удирдамжийг чанарын баталгаажууллын системээ хөгжүүлэх үндсэн хөтөч болгон хэрэглэх; 3) Дипломын хавсралтыг дэлгэрэнгүй бичих стандарт загвартай болгож, кредит системээр оюутны боловсролын бичиг баримтыг хүлээн зөвшөөрөх боломжийг бүрдүүлж өгөх; 4) Сургуулиудыг ӨҮТ-ын бэлтгэл болгож,стратеги зорилготойгоо жишсэн одоогийн сул талуудаа олж бичих даалгаврыг одооноос бичиж эхлэх.

Чанарын үнэлгээ нь дотоод болон гадаад үнэлгээ мөн түүнчлэн магадлан итгэмжлэх агентлагийн чанарын үнэлгээ гэж гурван хэсэгт хуваагддаг. Энэ чанарын үнэлгээ нь Европын холбоодын чанарын үнэлгээний стандарттай нийцэж явдаг байна. Дээд боловсролын чанарын баталгааны гол зорилго нь дараах зүйлийг хангахад чиглэгдэнэ гэж үздэг. Үүнд их сургуулийн нийгэмд эзлэх байр суурь буюу итгэл, оюутны тэмүүлэл, засгийн газрын болон ажил олгогчдын эрэлт хэрэгцээ, тухайн мэргэжлийн байгууллагын шаардлага зэргийг чанартай хангахад чиглэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл дээд боловсролын чанарын баталгаажилт нь зорилгын нийлэмж юм. Тиймээс чанарын баталгаажилт нь зөв зохион байгуулалттай, системээр аливаа чанарыг хадгалах болон сайжруулахад чиглэгдсэн системтэй үйл ажиллагаа байдаг. Хөтөлбөрийн чанарын баталгаажилт нь дараах зүйлийг багтаана. Үүнд:

  • Хичээлийн бүтэц зохион байгуулалт, заах болон сургах зорилго, сургалтын материал, мэдээллийн технологи, оюутны сурах үйл ажиллагаа болон хүрэх үр дүн, хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг багтана.
  • Дээд боловсролын чанарын баталгаажуулалт нь дараах хоёр төрлийн үндсэн стандартуудыг агуулдаг.
  • Дээд боловсролын босго чанарын стандартууд байдаг байна. Энд тухайн улсын боловсролын дээд байгууллагаас тогтоож өгсөн стандартууд ордог байна.
  • Магадлан итгэмжлэх байгуулагын оролцогч талуудыг сонгох нь хамгийн чухал үйл явц юм. Чанарын баталгаажуулалтын оролцогч талууд нь тухайлбал: багш, оюутан, төгсөгч, засгийн газрын төлөөлөл, боловсролын бодлогын төлөөлөл байх нь хамгийн зөв гэж тодорхойлсон байна

ASIIN e.V–ий магадлан итгэмжлэлийн комиссын хурал

ASIIN e.V. ийн магадлан итгэмжлэлийн комиссын хурал нь улиралд нэг удаа жилд 4 удаа хуралддаг. Энэ удаагийн хурлаар нийт 120 хөтөлбөр авч хэлэлцсэн. Монголын төлөөлөгчид Австралийн Мельбурны их сургуулийн 6 хөтөлбөр дээр сууж хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Комиссын гишүүд нь саналаа нээлттэй өгдөг. Ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байвал хэлэлцүүлэг болон шийдвэр гаргалтад ордоггүй. Хурлын үйл ажиллагааг аль болохоор тэгш, тэнцвэртэй байдлыг хангахыг зорьж ажилладаг. Хурлаас магадлан итгэмжлүүлж буй сургууль, хөтөлбөрүүдэд зөвөлгөө эсвэл шаардлагыг хүргүүлдэг байна.

ХБНГУ-д “Ижилсэх түншлэл” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтын тайлантай дараах холбоосоор орж бүрэн танилцана уу.

http://accmon.mn/ADB Twinning Program