ХБНГУ-ын магадлан итгэмжлэх ASIIN агентлагийн захирал Иринг Вассер БМИҮЗ-ийн ажлын албанд ажиллана

Ижилсэх түншлэлийн хүрээнд ХБНГУ-ын Инженер, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх ASIIN агентлагийн захирал Иринг Вассер 2018 оны 3-р сарын 26-ны өдрөөс 3-р сарын 30-ны өдрийг дуустал БМИҮЗ-ийн ажлын албанд ажиллана.

Ажиллах хугацаандаа Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах, удирдлага, мэдээллийн системийн хөгжүүлэлт, засаглал, хүний нөөцийн менежментийг сайжруулах талаар зөвлөгөө өгч, хүний нөөцийг чадавхжуулна.

Дэмжигч байгууллага:

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам

Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэл төсөл

Ажлын алба