ХБНГУ-ЫН ASIIN E.V. БАЙГУУЛЛАГАТАЙ ИЖИЛСЭХ ТҮНШЛЭЛ ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ УУЛЗАЛТЫГ ХИЙЖ, ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО

2016 оны 5 дугаар сарын 10

БСШУ-ны сайдын 2016 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/38 дугаар тушаалаар томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2016 оны 5 дугаарсарын 02-ноос 06-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотноо ажиллаж, Ижилсэх түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан хэлэлцэж, ASIIN e.V. зохион байгуулсан “Чанарын удирдлага ба магадлан итгэмжлэлийн далд боломж нь ирээдүйн дээд боловсролын амжилтын үндэс” сэдэвт олон улсын хуралд оролцож, Берлиний Техникийн их сургуульд айлчилж, магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, туршлага судлав.

Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд олон улсад магадлан итгэмжлүүлэх инженер технологи, байгалийн ухааны хөтөлбөрүүдийн багийг төлөөлөн МУИС-ийн 6, ШУТИС-ийн 3, АШУҮИС-ийн 2, ГМТИС-аас 3, нийт 14 профессор багш нар ASIIN e.V. олон улсын хуралд оролцож, Берлиний Техникийн их сургуульд айлчилж, магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, дотоод чанарын баталгааны талаар мэдээлэл солилцож, туршлага судлахад хамтран идэвхтэй оролцлоо.

Үргэлжлэлийг “Боловсролын магадлан итгэмжлэл” сэтгүүлийн 6 дугаараас уншина уу.



Олон улсад магадлан итгэмжлүүлэх инженер технологи, байгалийн ухааны хөтөлбөрүүдийн багийн төлөөлөгчид нэгдсэн хурлын үеэр


ASIIN, БМИҮЗ-ийн хамтарсан уулзалт, ярилцлага


Берлиний техникийн их сургууль дээр зочлон, үйл ажиллагаатай нь танилцав