Ховд Их сургуулийн 3 хөтөлбөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ хүлээн авлаа

Ховд Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн дараах гурван хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ хүлээн авлаа.

1. "Багш, нийгмийн ухааны боловсрол"  хөтөлбөр 2 дахь удаагаа, 5 жилийн хугацаатайгаар

2. Багш, Монгол хэл-уран зохиолын боловсрол" хөтөлбөр 2 дахь удаагаа, 5 жилийн хугацаатайгаар

3. "Багш, гадаад хэлний боловсрол (Англи хэл) хөтөлбөр 2 дахь удаагаа, 1 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдлээ.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны захирал О.Янжмаа Ховд Их сургуулийн бие төлөөлөгчид магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардуулж, амжилт хүслээ.