Холбооны бүгд найрамдах герман улсын ASIIN байгууллагын шинжээчид Монгол улсын боловсролын их сургуульд ажиллаж байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын 2015 оны “Сургууль, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” А/147 дугаар, “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/387 дугаар, “Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай” 2016 оны А/39, 2016 оны “Хөтөлбөр магадлан итгэмжлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” А/166 дугаар тушаалаар тус тус батлагдсан 5 их, дээд сургуулийн 27 сургалтын хөтөлбөрөөс 7 сургалтын хөтөлбөр олон улсад, 20 сургалтын хөтөлбөр, үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа явагдаж байна.

Үүнд: Монгол улсын боловсролын их сургуулийн Математик, Байгалийн ухааны сургуулийн “Багш, математикийн боловсрол”, “Мэдээлэл зүй” бакалаврын сургалтын хөтөлбөрүүд нь Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл төсөл”-ийн хүрээнд ХБНГУ-ын Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх агентлаг / ASIIN e.V./ байгууллагаар магадлан итгэмжлүүлж байгаа бөгөөд тус байгууллагын шинжээчийн баг 2018 оны 02 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, 20, 21 өдрүүдэд тус сургууль дээр ажиллаж байна.