Хямралын үед дээд боловсролын байгууллагуудын чанарыг баталгаажуулах нь



АНУ-ын Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэх Зөвлөл-CHEA байгууллагаас 5-р сарын 6-нд “Хямралын үед дээд боловсролын байгууллагуудын чанарыг баталгаажуулах нь” сэдэвт цахим сургалтыг зохион байгуулж, БМИҮЗ-ийн ажлын албаны мэргэжилтнүүд хамрагдлаа.

Тус сургалтын зочноор Их Британийн TOBHE байгууллагын ахлах зөвлөх Каролин Кэмпэлл, Мексик улсын төлөөлөгч Родриго Ботелло, Нигер улсын төлөөлөгч Петр Окэбукола, Филиппин Улсын төлөөлөгч Консепцион Пижано болон БНХАУ-ын төлөөлөгч Жианшин Зан нар оролцов. Сургалт, хямралын үед их дээд сургуулиудын чанарын баталгаажуулалт болон цахим сургалтыг амжилттай явуулж буй сайн туршлага гэсэн сэдвийн хүрээнд явагдлаа.