Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр магадлан шинжилгээ хийх шинжээчдийн баг томилогдлоо

Монгол улсад анх 1998 онд анхны магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эхэлж байсан бол 2003 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэл, 2017 оноос ийнхүү 3 дахь удаагийн магадлан итгэмлэх үйл ажиллагаа шинэ шалгуур, шаардлагын дагуу Хүмүүнлэгийн ухааны их сургуулиар эхэлж байна.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирлын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 03 тоот тушаалаар магадлан итгэмжлүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуульд магадлан шинжилгээ хийх шинжээчдийн баг томилогдлоо.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлтэй 2016 оны 3 дугаар сарын 15-нд байгуулсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны гэрээ"-ний дагуу өөрийн үнэлгээ хийх үе, шатыг тусгагдсан графикийн дагуу амжилттай хийж, дараагийн үе шатандаа орлоо

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны процедур нь Өөрийн үнэлгээ хийх үе, магадлан шинжлэх үе, шийдвэр гаргах үе гэсэн 3 үе, шаттай билээ.

Тус сургууль дээр ажиллах шинжээчдийн багт БМИҮЗ-ийн ажлын албаны захирал Х.Батсайхан, зохицуулагч Б.Алтанчимэг нар шинжээчийн гэрээг танилцуулан, талуудын хүлээх үүргийг танилцуулан, зөвлөмж өгөн амжилт хүслээ.