ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ 2 ХӨТӨЛБӨРӨӨ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛЖ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн “АГРОНОМИ” бакалаврын хөтөлбөр, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн “ЗОО ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИ” бакалаврын хөтөлбөрүүд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур шаардлагыг хангаж 2023.01.15 хүртэл 5 жилийн хугацаатайгаар тус тус магадлан итгэмжлэгдлээ. Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцсон Зохицуулагч, Менежер, Шинжээч, Оюутан шинжээч, Мэргэжлийн зөвлөл, Дээд боловсролын комисс, тус сургуулийн хөтөлбөрийн багийн хамт олон болон удирдлага, эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид Та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсье.