Холбоо барих

Монгол улсын Боловсролын тухай хуулинд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон билээ. Боловсролын тухай хуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн талаар дараах хэсэг, заалтууд нэмэгдэн өөрчлөлт орсныг түүвэрлэн танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

8/21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсэг:

“21.6.Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ.”

12/26 дугаар зүйлийн 26.5-26.8 дахь хэсэг:

“26.5.Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна.

"26.6.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл магадлан итгэмжлэх шалгуур, журмыг тогтоох, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагыг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

"26.7.Төрөөс боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлнэ.

"26.8.Монгол Улсад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах гадаадын байгууллагыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл бүртгэж, зөвшөөрөл олгоно.”

17/39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэг:

“39.14.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг үр дүн, гүйцэтгэлд суурилан гэрээний дагуу улсын төсвөөс зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх бөгөөд үйлчилгээний төлбөрийн хэмжээг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл тогтооно.”

3 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

11/26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг:

“26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ажиллагаа мөн.

"26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.”

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дээд боловсролын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

3/8 дугаар зүйлийн 8.11, 8.12 дахь хэсэг:

“8.11.Дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ.

"8.12.Дээд боловсролын сургалтын байгууллага хөтөлбөрөө сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлнэ.”

2 дугаар зүйл.Дээд боловсролын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

2/4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг:

“4.5.Дээд боловсролын сургалтын байгууллагын ангиллыг боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.”

8/12 дугаар зүйлийн 12.1.9-12.1.11 дэх заалт:

“12.1.9.шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө боловсролын магадлан итгэмжлэх байгууллагад хандаж, урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн эрх зүйн бичиг баримтуудтай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Дээрх хуулийн өөрчлөлтэй холбогдуулан БМИҮЗ нь • Шинээр эхлүүлэх хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийх – шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх олгох юм.