Чанарын дотоод баталгаажуулалт-2 Урьдчилсан Магадлан Итгэмжлэл

“Урьдчилсан магадлан итгэмжлэл” сургалтыг 2017 оны 12 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ШУТИС-ын Е-Нээлттэй сургуулийн Төв номын санд 3 удаа зохион байгууллаа. Сургалтад нийт 95 их дээд сургуулийн сургалтын албаны дарга, дотоод чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн, хөтөлбөрийн багийн ахлагч, гишүүдийн төлөөлөл нийт 176 хүн оролцов.

Энэхүү сургалтаар Дээд боловсролын сургалтын байгууллага шинээр хөтөлбөр нээхдээ урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэх эрх зүйн үндэслэл болон хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг шалгуур шаардлагын дагуу хэрхэн бичих аргачлалыг танилцуулав.

Ингэхдээ шинээр нээх хөтөлбөрт чанарын дотоод баталгаажуулалтыг хэрхэн төлөвлөх, удирдлагын мэдээллийн систем, орчин үеийн идэвхтэй сургалтын арга зүйг хэрхэн ашиглах талаар ойлголт, чиглэл өгч, оролцогчдын санал бодлыг хэлэлцүүлсэн үр дүнтэй сургалт боллоо. Сургалтын хэлэлцүүлгээс бодлогын шийдвэр гаргах түвшинд буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төсөлд, хэрэгжүүлэгч байгууллага болох Их дээд сургуулиудын удирдлагад тус тус хандан, зөвлөмжийн төсөл гаргасан.


2017 оны 12 дугаар сарын 11–ий өдрийн 215 тоот албан бичгээр Их дээд сургуулиудын удирдлагад Чанарын дотоод баталгаажуулалт-2 “Урьдчилсан магадлан итгэмжлэл” сургалтаас гарсан зөвлөмжийг хүргүүлэв.