ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ-4 Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв номын сангийн 406 тоот танхим “Чанарын дотоод баталгаажуулалт - Мэргэжлийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад 10 мэргэжлийн зөвлөлийн 116 гишүүд хамрагдсан бөгөөд сургалтаар мэргэжлийн зөвлөлийн гишүүд магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага, хөтөлбөрийн чанарын дотоод баталгаажуулалт, мэргэжлийн зөвлөлийн санхүүжилт, үйл ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, шинэ тутам байгуулагдаж буй зөвлөлүүд арга зүйн зөвлөгөө авав.