ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ-5 Шинжээчдийг чадавхижуулах сургалт


Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс Дээд боловсролын сургалтын байгууллагын болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцох Чанарын баталгаажуулалт-4 Шинжээчдийг чадавхижуулах сургалтыг ШУТИС-ийн Е- нээлттэй сургуультай хамтран 2017 оны 12 дугаар сарын 21-22-ны өдөр зохион байгууллаа. Шинжээчдийг 2 бүлэгт ангилсан бөгөөд эхний өдөр Шинжээчээр ажиллаж байсан туршлагатай, дараагийн өдөр шинэ шинжээчид нийт 12 их дээд сургуулийн төлөөлөл болон ажил олгогчдын төлөөлөл нийлсэн нийт 95 хүн оролцлоо.

Сургалтад ШУТИС-ийн Е-нээлттэй сургуулийн захирал Я.Наранцэцэг, СЭЗИС-ийн профессор Д.Гэрэлмаа, АШУҮИС-ийн профессор С.Наранчимэг, ШУТИС-ийн Е-нээлттэй сургуулийн ахлах мэргэжилтэн Д.Дулмаа нар урилгаар, БМИҮЗ-ийн ажлын албаны дарга О.Янжмаа болон Байгууллагын магадлан итгэмжлэлийн менежер Ж.Тунгалаг, Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн менежер Б.Мядагмаа, Судалгаа хөгжил, хамтын ажиллагааны менежер Г.Орхон болон магадлан итгэмжлэлийн зохицуулагчид оролцлоо. Сургалтад Дээд боловсролын чанарын баталгаажуулалт, удирдлага мэдээллийн систем, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, шинжээчийн ажлын туршлага, ур чадвар, үүрэг хариуцлага, ёс зүй, үлгэр дуурайлал, орчин үеийн сургалтын орчин, арга зүйн талаар танилцуулж, идэвхитэй сургалтын аргаар зохион байгууллаа.

Мөн ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн лаборатори, орчин үеийн техник тоног төхөөрөмжүүдтэй танилцан, туршиж үзэх, МУИС-ийн номын сантай танилцах аяллыг зохион байгуулсан.

Сургалтын өмнө “БМИҮЗ-ийн Шинжээч” фэйсбүүк группийг нээж, сургалтын материал илтгэлүүдийг байршуулан, сургалтанд оролцсон шинжээчдийг гишүүнээр элсүүлсэн. Энэхүү групп нь шинжээчидтэй хамтран ажиллах талбар болох юм. Сургалтын эцэст шинжээчиддээ БАТЛАМЖ гардуулсан.

Сургалтаас гарсан зөвлөмжийг БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төсөл, БМИҮЗ-ийн Ажлын алба, Дээд боловсролын сургалтын байгууллагууд, Шинжээчдэд хүргүүлэхээр боловсруулж танилцуулсан.

Сургалтын үр дүнд: Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн магадлан шинжилгээний талаар цогц мэдлэг, чадвартай болж шинжээчээр ажиллахад бэлтгэгдсэн. Сургалтын үр дүнд шинжээчид дараах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмшсэн.

  • Магадлан итгэмжлэлийн талаар Боловсролын багц хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны журам, шинжээчийн үйл ажиллагааны удирдамжийн талаар мэдлэгээ дээшлүүлэв.
  • Магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын үзүүлэлтүүдийг Удирдлагын мэдээллийн системд тусгаж, түүнийг шинжээчийн үнэлгээ хийхэд хэрхэн ашиглах талаар суралцав.
  • Дотоод чанарын баталгаажуулалтын олон улсын сайн туршлагаас суралцав.
  • Олон улсын магадлан итгэмжлэлийн шинжээчээр бэлтгэгдэх боломжийн талаар туршлагаас суралцав.
  • Шинжээчийн багийн үүрэг, хариуцлагын талаар мэдлэгтэй болж, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахад суралцав.
  • Шинжээчийн олон ур чадваруудаас харилцаа хандлага ба бусдад нөлөөлөх чадварын мөн чанарыг туршин суралцав.
  • Үнэлгээний аргачлалын дагуу үнэлгээ хийх арга зүйд суралцав.
  • Кредит систем- Сургалтын чанарын баталгаажуулалтыг хэрхэн хангах талаар ойлголттой болж шинжээчийн үнэлгээ хийхэд ашиглах талаар суралцав.
  • Удирдлагын мэдээллийн системийн хэрэглээ сэдвийн хүрээнд ШУТИС-ийн Е нээлттэй сургуулийн багтай хамтарч - Орчин үеийн сургалтын орчин, Е-нээлттэй сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
  • Орчин үеийн номын сангийн үзүүлэлтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа \ МУИС-ын сайн туршлагаас суралцав.
  • Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын дагуу кейс дээр ажиллан, шинжээчийн ур чадварыг нэмэгдүүлэв.

Сургалтын хэлбэр: Семинар, хэлэлцүүлэг, туршлага солилцох, кейс дасгал, өртөөчилсөн сургалт байлаа.