“ЧАНАРЫН СОЁЛ – ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ” олон улсын хурлыг зохион байгууллаа / Илтгэгчдийн илтгэл татах /

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Дээд боловсролын сургалтын байгууллагуудад 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 3 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотноо “Чанарын соёл – Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвийн дор олон улсын хурлыг зохион байгууллаа.

Уг хурлыг зохион байгуулсанаар их дээд сургуулиуд чанарын дотоод баталгаажуулалттай холбоотой тулгамдаж буй асуудал, ололт амжилтаа хуваалцаж, олон улсын туршлагаас суралцсан, цаашид чанарын дотоод баталгаажуулалтын алба, мэргэжилтний чадавхийг дээшлүүлж, сургуулийн дотоод менежмент, хөтөлбөрийн чанарыг сайжруулахад шинэчлэлийг хэрэгжүүлэх юм.

Хурлыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам /БСШУСЯ/, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төсөл дэмжин, хамтран ажилласанд талархал илэрхийлье.

Хуралд зочин илтгэгчээр

1. Европын стандарт, зөвлөмжийн 1-р хэсгийг хэрэгжүүлэхэд тулгардаг нийтлэг асуудал /Иринг Вассер ХБНГУ-ын ASIIN магадлан итгэмжлэх агентлагийн захирал/

2. Тогтвортой хөгжлийн зорилт 4 дэх дээд боловсролын чанарын баталгаажуулалт: Ази номхон далайн орнуудад гарч буй өөрчлөлт /Либинг Ван ЮНЕСКО-гийн Ази, номхон далайн бүсийн боловсролын товчооны Боловсролын инноваци чадварын хөгжлийн секторын (EISD) дарга/

3. Чанарын баталгаажуулалт ба олон улсын магадлан итгэмжлэл: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн туршлага /Кристоф Витхоф Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн харилцаа, хөгжлийн бодлогын дарга Б.Батцэнгэл Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал/

4. Хөтөлбөрийн чанарын менежмент: Оролцогч талуудын сэтгэл ханамжийн судалгаа /Р.Чанцалдулам Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч/

5. Улсын их сургуулийг инновацийн чадавхиар үнэлэн зэрэглэл тогтоох нь /Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль М.Банзрагч, М.Заяа, Д.Биндиряа /

6. Үнэт зүйлд суурилсан багш боловсролын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоо, түүний хэрэгжилт /Х.Тамир Монгол улсын боловсролын их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал/ нар илтгэл хэлэлцүүллээ.

Хуралд оролцогчид:

  • Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга, мэргэжилтнүүд,
  • Их дээд сургуулиудын удирдлага, багш, ажилтан, чанарын дотоод баталгаажууллын нэгжийн мэргэжилтэн,
  • Судлаачид, багш нар оролцсон 200 хүн

Хурлын үеээр панел хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд оролцогчид илтгэгчдээс сонирхсон асуултай асууж цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.