“ЧАНАРЫН СОЁЛ – ЧАНАРЫН ДОТООД БАТАЛГААЖУУЛАЛТ” ОЛОН УЛСЫН ХУРЛЫГ 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛНА

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь Дээд боловсролын сургалтын байгууллагуудад 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан “Чанарын соёл Чанарын дотоод баталгаажуулалт” сэдвийн дор олон улсын хурлыг зохион байгуулна. Бүс нутгийн дээд боловсролын нэр хүнд болсон ижилсэхүйц байдлыг сайжруулахад чанарын баталгаажуулалтыг бэхжүүлэх нь бүс нутагт чанарын соёлыг нэвтрүүлэх амин чухал хэрэгцээ юм. Чанарын соёлыг хэвшүүлэхэд сургуулийн болон тэнхмийн түвшинд дотооддоо чанарыг тасралтгүй үнэлж, сайжруулж, шинэчилж байх тогтолцоог хөгжүүлэх нь чухал бөгөөд Их дээд сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд ахиц дэвшил гарахад нь хөтөлж байдаг үнэт зүйлс дээр суурилсан байгууллагын соёлыг чанарын соёл гэнэ. Энэ нь гагцхүү чанарын албаны ажилтны хариуцах ажил бус хүн бүрийн хариуцлага ба гол арга зам нь чанарын дотоод баталгаажуулалт юм. Иймд чанарын соёлыг хэвшүүлэх гол арга зам болсон чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүдийг урьж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байна.

Дэмжигч байгууллага:

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам /БСШУСЯ/

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс

Азийн хөгжлийн банк

Дээд боловсролын шинэчлэл төсөл

Зохион байгуулагч: Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба

Зорилго:

Чанарын дотоод баталгаажуулалтын нийтлэг асуудлыг дээд боловсролын сургалтын байгууллага болон оролцогч талууд хэлэлцэн шинэлэг санаа болон олон улсын сайн туршлагаас суралцаж, чанарын дотоод баталгаажуулалтын үйл ажиллагааг бодит үр дүнд суурилан эрчимжүүлнэ.

Үр дүн, ач холбогдол:

Их дээд сургуулиуд чанарын дотоод баталгаажуулалттай холбоотой тулгамдаж буй асуудал, ололт амжилтаа хуваалцаж, олон улсын туршлагаас суралцсанаар чанарын дотоод баталгаажуулалтын алба, мэргэжилтний чадавхи дээшилж, сургуулийн дотоод менежмент, хөтөлбөрийн чанар сайжирна.

Илтгэлүүд:

1. Европын стандарт, зөвлөмжийн 1-р хэсгийг хэрэгжүүлэхэд тулгардаг нийтлэг асуудал /Иринг Вассер ХБНГУ-ын ASIIN магадлан итгэмжлэх агентлагийн захирал/

2. Тогтвортой хөгжлийн зорилт 4 дэх дээд боловсролын чанарын баталгаажуулалт: Ази номхон далайн орнуудад гарч буй өөрчлөлт /Либинг Ван ЮНЕСКО-гийн Ази, номхон далайн бүсийн боловсролын товчооны Боловсролын инноваци чадварын хөгжлийн секторын (EISD) дарга/

3. Чанарын баталгаажуулалт ба олон улсын магадлан итгэмжлэл: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн туршлага /Кристоф Витхоф Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн харилцаа, хөгжлийн бодлогын дарга Б.Батцэнгэл Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал/

4. Хөтөлбөрийн чанарын менежмент: Оролцогч талуудын сэтгэл ханамжийн судалгаа /Р.Чанцалдулам Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч/

5. Улсын их сургуулийг инновацийн чадавхиар үнэлэн зэрэглэл тогтоох нь /Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Бизнесийн Ахисан Түвшний Сургууль М.Банзрагч, М.Заяа, Д.Биндиряа /

6. Үнэт зүйлд суурилсан багш боловсролын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын тогтолцоо, түүний хэрэгжилт /Х.Тамир Монгол улсын боловсролын их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал/


Хугацаа: 2018 оны 3-р сарын 30

Хаана: Туушин зочид буудал, Соёмбо танхим