ШУТИС-ийн хөтөлбөрүүд олон улсад магадлан итгэмжлэгдлээ

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Цахилгаан холбооны инженер технологи, Утасгүй холбооны инженер технологи хөтөлбөрүүд АНУ-д төвтэй ABET (Accreditation Board of Engineering and Technology) байгууллагаар Монгол Улсаас анх удаа 6 жилийн хугацаатайгаар олон улсад магадлан итгэмжлэгдэж өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэнээр тухайн чиглэлээр суралцаж буй оюутан, суралцан төгссөн төгсөгчдийн боловсролын баримт бичиг дээрх улс орнуудад бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, төгсөгчид нь эдгээр орны сургуулиудад ахисан түвшинд үргэлжлүүлэн суралцахаас гадна эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэж байна гэсэн үг. Үүнээс гадна Монгол Улсын дээд боловсрол олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэж байна.