ЮНЕСКО-гийн Ази Номхон далайн мэргэжилтнүүдийн уулзалтын тайлан

ЮНЕСКО-гийн Ази Номхон далайн мэргэжилтнүүдийн уулзалт “Үндэсний мэргэшлийн хүрээг мэргэжил, салбар /at subject level/-ийн хүрээнд хэрэгжүүлэх нь” сэдвийн дор 2017 оны 11-р сарын 23, 24-ны өдөр Тайландын Вант Улсын Бангкок хотноо амжилттай боллоо. Тус уулзалтад Энэтхэг, Шри Ланк, Непал, Камбож, Малайз, Филиппин, Тайланд, БНХАУ, Япон, БНСУ, Австрали, Фижи, Монгол, АНУ зэрэг нийт 10 гаруй орны 60 гаруй боловсролын салбарын мэргэжилтнүүд оролцсон.

Тус сургалт семинар нийт 3 хэсэгт хуваагдаж, хэсэг бүр өөрийн дэд сэдвийн дагуу хэлэлцүүлэг хийлээ.

1-р хэсэг: Боловсрол судлал /Education studies/

2-р хэсэг: Соёлын өвийн менежмент /Cultural Heritage Management/

3-р хэсэг: Чанарын баталгаажуулалт хэсэг /Quality Assurance/

Сургалт хэлэлцүүлгийн үеэр улс бүр дотоодын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, Дээд боловсролын сургалтын байгууллагын бодлого, чиглэл, онцлог, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, мэргэшлийн үндэсний хүрээ боловсруулах ажлын явц зэргийг танилцуулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнөсөн. БМИҮЗ-ийн зохицуулагч Э.Саруул чанарын баталгаажуулалтын хэсгийн хэлэлцүүлэгт орсон бөгөөд Боловсролын магадлан итгэмжлэлийг шалгуур шаардлага, журам, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээлийн талаар танилцуулга хийлээ. ЮНЕСКО-гийн их дээд сургуульд зориулсан дотоод чанарын баталгаажууллын чиглэлээр онлайн сургалтыг талаар мэдээллийг http://www.iiep.unesco.org/en/internal-quality-assurance-higher-education-english-3734 хаягаас үзнэ үү.