Юнеско-гийн Боловсролын инноваци чадварын хөгжлийн секторын дарга Линбинг Ван Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албатай уулзлаа

Юнеско-гийн Ази, номхон далайн бүсийн боловсролын инноваци чадварын хөгжлийн секторын (EISD) дарга Линбинг Ван Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албатай цаашдын хамтын ажлын талаар ярилцсан уулзалт боллоо. Тус уулзалтаар 2019-2022 онд хэрэгжих БНСУ-ын дээд боловсролын сангийн төсөлд Монгол улсыг хамруулах талаар мөн дээд боловсролын тогтолцоог мэргэшлийн үндэсний хүрээ, чанарын баталгаажуулалтай уялдсан байдлаар хөгжүүлэх чиглэлээр хэрэгжихэд Монголд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага, санал хүсэлтийг хэлэлцлээ.