ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧДИЙГ БЭЛТГЭХ СУРГАЛТАНД 2014 ОНД БМИҮЗ-ИЙН ШИНЖЭЭЧИЙН ЭРХ АВСАН БОЛОН ШИНЖЭЭЧИД НЭР ДЭВШИГЧ НИЙТ 60 ГАРУЙ ШИНЖЭЭЧИД ХАМРАГДЛАА.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн "ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ" сургалт 2017 оны 2 дугаар сарын 22-нд Багшийн хөгжлийн ордны 405 тоот танхимд зохион байгуулагдлаа. Сургалын зорилго нь БМИҮЗ-ийн шинжээчээр томилогдсон шинэ шинжээч болон шинжээчдэд нэр дэвшигчдийг сургалтанд хамруулж, мэргэшүүлэх, тэднийг магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд татан оролцуулах мөн тус сургалтаар дамжуулан Байгууллагын сургалтын үйл ажиллагаан дээр дүн шинжилгээ хийх, зөвлөн туслах чадвартай үндэсний шинжээчдийг бэлтгэх юм. Сургалтанд 2014 онд БМИҮЗ-ийн шинжээчийн эрх авсан болон шинжээчдэд нэр дэвшигч нийт 60 гаруй шинжээчид хамрагдав.


Сургалтыг БМИҮЗ-ийн дэд дарга Ж.Болормаа нээж, БСШУСЯамны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан "Боловсролын чанарын баталгаажилт, Төрийн бодлого" ,БМИҮЗ-ийн ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг "Магадлан итгэмжлэлийн бодлого, эрх зүйн шинэчлэл", "Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам", БМИҮЗ-ийн мэргэжилтэн Б.Мядагмаа "Шинжээчийн багийн үүрэг, хариуцлага" сэдвээр тус тус илтгэл тавьж, асуулт хариулт өрнүүлэн сургалтын эхний хэсгийг өндөрлөсөн.

Сургалтын хоёрдох хэсэгт "Магадлан итгэмжлэлийн шалгуур" сэдвийн дор ДБСМН-ийн тэргүүн С.Батхуяг "Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 1-5", ДБСМН-ийн гишүүн, АШУҮИС-ийн ЗХШҮА-ын ахлах арга зүйч О.Болорсайхан "Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур 6-10", БМИҮЗ-ийн мэргэжилтэн Б.Мядагмаа "Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 1 -5", ДБСМН-ийн гишүүн, ХСИС-ийн Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Одончимэг "Дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур 6-8", гэсэн сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

Сургалтын төгсгөл хэсэгт "Шинжээчийн үйл ажиллагаа" сэдвийн дор АШУҮИС-ийн тэнхимийн эрхлэгч С.Наранчимэг "Шинжээчийн үлгэр дуурайлал", ЗГХЭГ-ын референт Б.Батсайхан "Шинжээчийн сэтгэл зүй", БМИҮЗ-ийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг "Шинжээчийн үнэлгээний тайлан боловсруулах", "Шинжээчийн үнэлгээ хийх аргачлал /PDCA/" гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьж, шинжээчдийг багаар ажиллуулан багийн ажлын танилцуулга хийлээ.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн "ҮНДЭСНИЙ ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ" сургалт үе шаттайгаар олон удаа зохион байгуулагдах бөгөөд Та БМИҮЗ-ийн шинжээч эсвэл шинжээч болох хүсэлтэй бол БМИҮЗ-ийн ШИНЖЭЭЧ гишүүнээр элсэн өөрийн мэдлэг, боловсрол ур чадвараа хуваалцан, Дээд боловсролын салбарын хөгжлийн төлөө хамтран зүтгэнэ үү. БМИҮЗ-ийн шинжээчид тавих шаардлага, шалгуур үзүүлэлтэй энд дарж танилцана уу. Энэхүү сургалтанд хэлэлцэгдсэн илтгэлүүдтэй энд дарж танилцана уу.