Үндэсний шинжээчдийг бэлтгэх сургалт 2017 оны 2 дугаар сарын 22-нд болно.

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот “Шалгуур, шаардлагыг шинэчлэн батлах тухай” тогтоолоор батлагдсан шинэ шалгуур шаардлагыг танилцуулах сургалтыг БМИҮЗ-д шинжээчээр ажиллах эрх авсан шинжээчдэд 2017 оны 2 дугаар сарын 22-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ сургалтаар дамжуулан Байгууллагын сургалтын үйл ажиллагаан дээр дүн шинжилгээ хийх, зөвлөн туслах чадвартай үндэсний шинжээчдийг бэлтгэх зорилготойгоор үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Та БМИҮЗ-ийн шинжээч эсвэл шинжээч болох хүсэлтэй бол БМИҮЗ-ийн ШИНЖЭЭЧ гишүүнээр элсэн өөрийн мэдлэг, боловсрол ур чадвараа хуваалцан, Дээд боловсролын салбарын хөгжлийн төлөө хамтран зүтгэнэ үү. БМИҮЗ-ийн шинжээчид тавих шаардлага, шалгуур үзүүлэлтэй энд дарж танилцана уу. Тус сургалттай холбоотой мэдээллийг БМИҮЗ-ийн ажлын албаны 7010-9391 утсаар холбогдон лавлана уу.

Хаана: Багшийн хөгжлийн ордны 405 тоотод зохион байгуулагдана.

Хэзээ: 2017 оны 2 дугаар сарын 22-ны өглөө 09:00 цагт эхэлнэ.