“Шинэ санаа-шилдэг инновац” уралдааныг зохион байгуулав


Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албанаас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дотоодын албан хаагчид, шинжээч, мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн дунд зарласан “Шинэ санаа-Шилдэг инновац” уралдаанд ирүүлсэн төсөл шалгаруулах ажлыг зохион байгуулав. Уралдааны шүүгчээр Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын гишүүн, Шинжлэх ухааны академийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид, Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын гишүүн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал хариуцсан дэд захирал, академич Х.Энхжаргал, Урлаг, хүмүүнлэгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын боловсролын их сургуулийн багш, дэд профессор Б.Тунгалаг нар ажиллалаа.

Ц.Ганбат, С.Байгалтөгс “Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны мэдээллийн системийн хөгжүүлэлт”, Ж.Тунгалаг “Инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн чиглэлийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үр нөлөөг сайжруулах нь”, Ц.Дэлгэр, Ш.Номин-Эрдэнэ, Э.Уламбаяр, Э.Төгөлдөр “Хэрэглээний цахилгаан гаргах дугуйт ширээ”, Ц.Ёндонсамбуу “Airtable платформыг нэвтрүүлэх нь” сэдвээр төслүүдээ хэлэлцүүлэв. Эдгээрээс Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны Үндэсний мэдээллийн төв, хэвлэл мэдээлэл, веб хөгжүүлэлт хариуцсан шинжээч Ц.Ёндонсамбуугийн “Airtable платформыг нэвтрүүлэх нь” төсөл шалгарлаа.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга бөгөөд Ажлын албаны захирал О.Янжмаа оролцогчдын санал санаачилгыг хөхиүлэн дэмжих зорилгоор оролцсон төслүүдийг сурталчлан таниулж, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.