Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд гэрчилгээгээ гардаж авлаа



БМИҮЗ нь 1999 оноос дээд боловсролын байгууллагын, 2004 оноос дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн, 2005 оноос мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага болон хөтөлбөрийн, 2019 оноос ерөнхий боловсролын сургуулийн магадлан итгэмжлэлийг хэрэгжүүлж байна.

Дээд боловсролын салбарын хувьд байгууллагын магадлан итгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байна. Магадлан итгэмжлэлийг олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу хэрэгжүүлж, 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулан сайжруулсан нь дээд боловсролын чанарт эерэгээр нөлөөлж байна.

2020 он гарсаар хагас жил өнгөрч, ихэнх цаг хугацаанд сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, цар тахлын хөл хорио тогтоосон хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа хэдий ч олон хөтөлбөрүүд магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж, цахим орчинд ажиллаж байгаа ба үүний үр дүнд дээд боловсролын байгууллагын 24 хөтөлбөр магадлан итгэмжлэгдлээ.

Өнөөдөр БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал О.Янжмаа, БМИҮЗ-ийн дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын дарга Д.Гэрэлмаа нар шинээр магадлан итгэмжлэгдсэн бакалаврын 22, магистрын 2 хөтөлбөрийн гэрчилгээг Их, дээд сургуулийн захирал болон сургалт эрхэлсэн захирлуудад гардууллаа. Үүнд:



Ийнхүү 2020 оны эхний хагас жилийн байдлаар Монгол улсад дээд боловсролын 161 хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн байна.