9 дүгээр дээд боловсрол судлалын олон улсын хурал “Дээд боловсролын салбарын сургахуйн болон суралцахуйн чанарын баталгаажуулалтын хөгжлийн шинэ хандлага” сургалт:


2017 оны 7-р сарын 14-ны өдрийг хүртэл илтгэлийг хүлээн авна.

21-р зууны дээд боловсролын хөгжлийн нэг чухал асуудал бол сургахуйн болон суралцахуйн чанар, тэр дундаа дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцооны талаарх асуудал билээ. Дээд боловсрол судлаач, багш та бүхнийг дээд боловсрол дахь сургахуйн болон суралцахуйн чанарын асуудлаар доорх сэдвүүдээр илтгэл бичиж оролцохыг урьж байна.

  • Багшлахуй, суралцахуйн чанарын баталгаажууллын тогтолцооны онол, практик
  • Дээд боловсролын сургахуйн ба суралцахуйн хөгжил
  • Үр дүнд суурилсан сургахуйн болон суралцахуйн үйл
  • Оюутныг үнэлэх багшийн үнэлгээ
  • Сургахуйн үр дүн, чанарыг сайжруулахад оюутны оролцоог хангах нь
  • Сургахуй болон суралцахуйг сайжруулахад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн гүйцэтгэх үүрэг
  • Багшийн хөгжил

Зохион байгуулагч:

Макаогийн Политехникийн сургууль, Ази Номхон далайн бүсийн чанарын сүлжээ /APQN/

Жич: Шалгарсан илтгэгчидэд байр, хоол үнэгүй.