APQN онлайн сургалтын чанарын судалгаанд хамрагдана уу

Ази-Номхон далайн орнуудын чанарын сүлжээ (APQN) нь чанарын баталгаажуулалтын агентлагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх замаар Ази, Номхон далайн бүсийн орнуудын дээд боловсролын чанарыг дээшлүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл нь APQN-ийн жинхэнэ гишүүн бөгөөд 2019 онд Ази-Номхон далайн орны чанарын баталгаажуулалтын байгууллагуудын чанарын үнэлгээг амжилттай хийлгэж, олон улсын чанарын шаардлагыг хангасан байгууллагын гэрчилгээг хүлээн авсан билээ.

Онлайн сургалт нь COVID-19 цар тахлын энэ үед болон цаашид ч дээд боловсролын салбарын салшгүй чухал хэсэг болж байгаа тул онлайн сургалтын чанарын баталгаажуулалтын (QA) стандартыг боловсруулах асуудал тулгарч байгаатай холбогдуулан онлайн сургалтын талаарх сэтгэл ханамжийн судалгааг APQN  байгууллагаас явуулж байгаа юм байна.

Та бүхэн онлайн сургалтын чанарын ерөнхий стандартын судалгааг дараах холбоосоор нэвтэрч бөглөөрэй. (https://www.wjx.cn/vj/PiMFEzV.aspx)

Боломжтой бол энэ судалгааг та бүхэн бусад чанарын баталгаажуулалтын мэргэжилтнүүдтэй хуваалцаарай.  Цаг зав, хувь нэмрээ оруулсанд баярлалаа! Онлайн сургалтын чанарыг сайжруулахын тулд хамтдаа хичээцгээе!