CPSC-Ази, номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллегийн улиралд нэг удаа эрхлэн гардаг сэтгүүлийн 2016 оны сүүлийн дугаартай танилцана уу.

Монгол улс 2005 онд Ази, Номхон далайн бүсийн орнуудын хүний нөөцийн хөгжлийн Засгийн газар хоорондын байгууллагын гишүүн болж (CPSC-Ази, номхон далайн бүсийн хүний нөөцийн хөгжлийн техникийн боловсролын ажилтны коллеги APACC – Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комисс) БМИҮЗ, APACC-ийн хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу монголын сургуулид магадлан итгэмжлэгдэж эхэлсэн билээ.

CPSC-ийн гишүүн орнуудын төлөөллүүд болон APACC-аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын төлөөллүүдийн эхний уулзалт 2016 оны 6 дугаар сарын 24-нд Филиппин улсын нийслэл Манила хотод болсон бөгөөд APACC –аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын холбоог /AAA/ байгуулахыг нийт төлөөлөгчид дэмжсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30 –наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд Малайз улсын Негери Сембилан хотын Политехник Порт Диксон-д энэхүү AAA холбооны дүрмийн төслийг хэлэлцэж, удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо. APACC –аар магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын холбооны /AAA/ гол зорилго нь хил дамнасан боловсролын үйлчилгээг өргөжүүлэх замаар APACC-аар магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллагуудын дунд хамтын ажиллагааг бий болгох, бүс нутгийн харилцааг бэхжүүлэх юм. Энэхүү уулзалтанд Энэтхэг, Тайланд, Филиппин, Малайз болон Монголын нийт 18 төлөөлөгчид оролцсон билээ.

CPSC -ийн улирал тутам эрхлэн гаргадаг сэтгүүлийн сүүлийн дугаар 2016 оны 12 дугаар сард гарсан бөгөөд 2016 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын хооронд зохион байгуулсан үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээллийг эмхэтгэн багтаасан байна.

Сэтгүүлтэй танилцах бол энд дарна уу.

Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илгээх бол cpsc@cpsctech.org энэ хаяг руу илгээнэ үү.