CPSC байгууллагын “Аж үйлдвэрийн IV хувьсгалд Техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллага бэлэн үү?” цахим сургалт боллоо



2020 оны 4 дугаар сарын 6-ны өдөр буюу өчигдөр БМИҮЗ-н ажлын албаны МБСБ хариуцсан мэргэжилтнүүд CPSC байгууллагаас зохион байгуулсан “Аж үйлдвэрийн IV хувьсгалд Техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллага бэлэн үү?” сэдэвт цахим сургалтад хамрагдлаа. Сургалт нь аж үйлдвэрийн IV хувьсгалын хөгжил хийгээд энэ нь техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын нөхцөл байдал, чиг хандлагад хэрхэн нөлөөлөх, ирээдүйн хөдөлмөрийн зах зээл дэх сорилтын талаар хэлэлцсэн юм. Тус сургалт хэлэлцүүлэгт Ази номхон далайн 17 улсын 65 төлөөлөгчид оролцлоо. 

Та тус сургалтыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Сургалтын материалыг татаж авах бол ЭНД дарна уу.