"БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ" ДУГААР №5, 2015 ОН

"Боловсролын магадлан итгэмжлэл" дугаар №5, 2015 он

Та бүхэн энэ оны сүүлийн дугаараас олон улсад болсон хурлын мэдээ, БМИҮЗ-өөс зохион байгуулсан хурал, сургалт семинарын тухай мэдээлэл, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүнлэлийн тухай, гишүүнээр элссэн сургуулиудын мэдээлэл, Азийн хөгжлийн банкны дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр олон улсад 7 , дотоодод 21 хөтөлбөр магадлан итгэмжлүүлнэ зэрэг мэдээллүүдийг унших боломжтой.

Мөн Европын дээд боловсролын орон зай дах чанарын баталгаажууллын стандартууд ба зөвлөмжүүд, Магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын онцлох үйл явдлуудын мэдээлэл багтсан. Хууль тогтоомж, тушаал, шийдвэр, дүрэм журам хэсэгт: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/147 тоот “Сургууль хөтөлбөрийн жагсаалт батлах тухай" тушаал, мөн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/387 тоот “Нэмэлт оруулах тухай” тушаалуудтай танилцах боломжтой.

Сэтгүүлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, холбоо барихыг хүсвэл БМИҮЗ-ийн ажлын албаны 70109391 тоот дугаарын утас, accmon@mongolnet.mn гэсэн мэйл хаягаар холбогдоно уу.