(ABET)-ИЙН ШИНЖЭЭЧИД 2017 ОНЫ 12 САРЫН 4-6 НЫ ӨДРҮҮДЭД ХААИС-ИЙН МЕХАНИК ИНЖЕНЕР ХӨТӨЛБӨР ДЭЭР АЖИЛЛАНА.

ХААИС-ийн Инженер Технологийн Сургуулийн “Механик инженер” хөтөлбөр дээр АНУ–ын Инженер, технологийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ABET/-ийн шинжээчид2017 оны 12 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд ажиллана. Тус хөтөлбөр нь ABET-аар магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт гарган, шинжээчийн баг хүлээн авч буй Монгол улсын гурав дахь хөтөлбөр юм. БСШУЯ-ны сайдын 2015 оны 04 сарын 28-ны А/147 тоот тушаалаар ШУТИС-ийн “Цахилгаан холбоо” болон ХААИС-ийн “Механик инженер” хөтөлбөрүүдийг АНУ-ын ABET -аар магадлан итгэмжлүүлэх шийдвэр гарсан.

Энэ оны 10-р сард ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахилгаан холбоо” болон “Утасгүй холбоо” хөтөлбөрүүд дээр АНУ–ын Инженер, технологийн магадлан итгэмжлэлийн зөвлөл /ABET/-ийн шинжээчид ажилласан ба эдгээр хөтөлбөрүүд нь ABET-аар магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт гарган, шинжээчийн баг хүлээн авч буй Монгол улсын анхны хөтөлбөрүүд болсон юм. Тус Шинжээчийн багийг Др. Кирк Линдстром ахалж, багийн гишүүдээр Рич Варрен, Гари Муллет нар ажиллав. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтэн Ц.Батбаяр тус багийн ажиглагч гишүүнээр ажилласан.

Харин энэ сарын 4-6-ны хооронд ажиллах Механик инженерийн хөтөлбөрийн шинжээчийн багт Аризонагийн Их Сургуулийн Инженерийн политехник сургуулийн Дэд профессор Скот Данейлсон, Синсинатигийн Их Сургуулийн Инженер ба хэрэглээний ШУ-ы сургуулийн тэнхмийн эрхлэгч Аллан Артур нар багтсан. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн магадлан итгэмжлэлийн зохицуулагч Э.Саруул тус багийн ажиглагч гишүүнээр ажиллана.