Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд 3 дахь удаагийн магадлан шинжлэх үйл ажиллагаа явагдаж байна

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны менежер Ж.Тунгалаг, зохицуулагч Х.Мөнхзул болон шинжээчдийн багийг Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цэргийн алба, сургалт эрхэлсэн тэргүүн дэд захирал, хурандаа П.Жаргалан, эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, хурандаа Л.Батцэнгэл, сургалтын хэлтсийн дарга, хурандаа Н.Наранжамц, харьяа сургуулиудын захирлууд ҮБХИС-ийн эрдмийн хамт олон хүлээн авч магадлан шинжлэх ажлыг эхлүүллээ.

Шинжээчийн багийн ахлагчаар Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга, гишүүдээр Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн төвийн эрхлэгч Л.Гантөмөр, Ач анагаах ухааны их сургуулийн боловсрол эрхэлсэн дэд захирал Д.Отгонбаяр, Монгол Улсын консерваторийн хүний нөөцийн менежер И.Ариунаа, Мандах бүртгэл их сургуулийн оюутан шинжээч Э.Лувсангомбо нар 2018 оны 05 сарын 10-ны өдрөөс 2018 оны 05 сарын 17-ны өдрийг хүртэл ажиллана.